“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна. Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учралаар ахлуулсан төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 350 гаруй байгууллага оролцож байна. Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нүүрсний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх талаар урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар санал солилцлоо. Монгол Улс БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлт 2024 оны байдлаар 19.1 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр тундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БНХАУ-ын 400 гаруй аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй коксжих болон эрчим хүчний нүүрсний худалдаа эзэлж байна.
| “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” -Д ОРОЛЦОЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |