“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хамгийн өндөр борлуулалт хийж байсан бол түүнээс хойш 15 сарын дараа 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийж 43.8 сая ам.долларын борлуулалтын орлого олсноор энэ оны дээд амжилтыг тогтоогоод байна.
Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 75.2 ам.доллар болон 40.2 ам.долларт тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.
Компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна.
Биржийн арилжааг идэвхжүүлснээр борлуулалтын орлого өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байна.
| НЭГ ӨДӨРТ 43.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН НҮҮРС БОРЛУУЛЖ 2025 ОНЫ БОРЛУУЛАЛТЫН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |