“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024-2025 онд нүүрс худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудалд онцгойлон анхаарч борлуулалт, худалдан авалтыг сайжруулах, биржээр арилжаалсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багт үүрэг болгосон. Үүний дагуу өмнө нь биржээр арилжаалсан боловч хэрэгжилт нь удаашраад байсан гэрээ тус бүрийг судлан, худалдан авагч талтай хэлцэл хийх замаар, гэрээний анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр тээвэрлэлтийг эрчимжүүлж гэрээний хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Ингэснээр биржээр өмнө нь арилжаалагдсан өндөр үнийн дүнтэй гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нүүрсний хэмжээ, борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 16 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.0 сая тн нүүрсийг борлууллаа.
| НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТААС ШАЛТГААЛЖ УДААШРААД БАЙСАН БИРЖЭЭР АРИЛЖИХ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭНҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |