Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны нээлтийг энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Төслийн удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж, ирэх таван жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө болон эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гол зорилтууд, цаашдын чиглэл болон Монгол Улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцлээ.
Төслийн Удирдах Хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын төлөөллүүд оролцлоо.
Хурлын явцад гишүүд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж буй Засгийн газар, иргэний нийгэм, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, нийгмийн хамгаалал болон бусад салбарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар онцоллоо.
Төслийн хоёрдугаар шат нь малчид, орон нутгийн иргэд болон өсвөр насны охид, хөвгүүдэд тусгайлан чиглэж байгаа ба эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхэд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэл зүйн гэмтэлд суурилсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, мөн Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Кутюр нар нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал нар хамтран даргалав.
| “МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |