НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, дулаан хангамж 87.4 хувь, цахилгаан хангамж 77.8 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бэлтгэл ажил 76 хувь, Ус сувгийн удирдах газар 76 хувь байна. Түүнчлэн цахилгаан шатын шинэчлэл 75 хувь, орон сууцны дулаалга 71 хувь, автозамын замын шинэчлэлийн ажил 85 хувь, боловсролын салбар 75 хувь, эрүүл мэндийн салбар 87.5 хувь, зам цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд болон дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 6.07 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон УБЗАА-ны “Өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний зардал”-аас шийдвэрлэжээ. Одоогоор дээрх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
| НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |