Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид шинээр төлөвлөгдөж буй авто замын трассуудаар явж, иргэдийн байр суурийг сонсож, нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай шийдвэр гаргаж ажиллалаа.
Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Хуягбаатар, төлөөлөгч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Д.Ундармаа, төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллав.
Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл тавигдаж буй туслах авто замын ажлын явцтай танилцлаа. Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байна.
Ажлын хэсгийг газар дээр нь ажиллах үед ойролцоох орон сууцны оршин суугчид ирж нэг эгнээ зам тавихыг эсэргүүцэж, хоёр эгнээ зам тавихыг шаардаж үзэл бодлоо илэрхийллээ. Учир нь яаралтай үед түргэн тусламжийн машин, галын машин тус хороолол руу нэг урсгалтай замаар орох боломжгүй гэдгийг хэллээ. НИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд мөн өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Уг замын зураг төслийг нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Барилгын хөгжлийн төвтэй зөвшилцөж гаргасан бөгөөд тухайн үед оршин суугчид “түгжрэл их үүсдэг” гэх шалтгаанаар нэг эгнээ болгох талаар санал гаргаж байжээ. Харин НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагууд, авто замын гүйцэтгэгч компани, иргэдийг зөвшилцөж, хоёр эгнээ зам тавих боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө. Гүйцэтгэгч компанийн зүгээс замын хучилт, явган болон дугуйн замын тохижилт хийгдэж эхлээгүй тул зураг төсөлд өөрчлөлт ороход татгалзах зүйлгүй гэдгийг онцлов. Уг замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Москва” хороолол болон “Москва апартмент” хотхоны араар Геологийн төв лаборатори руу холбох шинэ замын трасс судалж байгаатай танилцав. Тус замыг тавьснаар тус хорооллын оршин суугчид төв зам руу нийлэх, хорооллоос орж, гарахад хүндрэлгүй болох байна. Мөн баруун чиглэлийн замын хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна.
| НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "МӨНГӨН ГҮҮР"-ИЙН ТУСЛАХ ЗАМ ДЭЭР АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |