Засгийн газраас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал “Аравдугаар сарын 31-ээс өмнө УИХ-д Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг мэдүүлэх хуультай. Засгийн газар 100 хоногийн хугацаанд ирэх таван жилийн үндсэн чиглэл дээр ажилласан. Өмнөх таван жилийн чиглэл арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа. 2026-2030 онд хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаан оруулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлж Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл батлагддаг. Таван жилийн чиглэлд суурилсан төсөв, төлөвлөлт, хяналт, мониторинг үргэлжлэх ёстой. Энэ утгаараа ирэх таван жилийн үндсэн чиглэлийг найман чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд салбар бүрт 14 хэлэлцүүлэг өрнүүлж, 644 бодит саналыг хүлээн авч, Шинжлэх ухааны Академийн зургаан бага чуулган, салбар хоёр акадами, их чуулганы хуралдаанаар зарчмын хувьд дэмжиж батлуулсан. Өнгөрсөн таван жилийн чиглэлээс ялгарах нь үр дүн зорилт хэмжих үзүүлэлтийг хооронд нь уялдуулж байна гэсэн үг. Мөн хөрөнгө оруулалтыг УИХ-д өргөн мэдүүлдэг. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг бол 30 тэрбумаас дээш өртөгтэй нийт төслийг тухайн салбарын үр дүнтэй нь харьцуулж байж УИХ-д өргөн мэдүүлдэг хуультай.
-Хүний хөгжил
-Хөдөлмөр ба орлого
-Соёл
-Нийгмийн сайн сайхан
-Байгаль орчин, эдийн засаг
-Дижитал шилжилт
-Бүсийн хөгжил
-Өрсөлдөх чадвар гэсэн найман бүлэгт ирэх таван жилийн чиглэлийг ангилж байгаа юм. Үүнийг дагалдуулж 34 салбарын үр дүн, үндэсний 10 үр дүн 200 гаруй хөтөлбөрүүд уялдаж байгаа. Эдийн засгийн индексээр эхний 64-т орох боломжтой болж байгаа. Тэгвэл жил болгон хэдэн байраар урагшлах вэ гэдгийг шалгуур үзүүлэлт дээр бичнэ” гэлээ.
| Н.УЧРАЛ: 2026-2030 онд хүртэлх Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаан оруулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |