Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд ноён Элчин сайдад хандан салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй тэргүүлэх бодлого чиглэлийнхээ талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мөрдөж буй хууль, тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авах, “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих” хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар хууль, дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд ажиллаж эхэлсэн талаар дурдав.
Хариуд нь Элчин сайд Ричард Буанган “Таны тэргүүлэх чиглэлээ болгож байгаа эрх зүйн шинэтгэлд би хувьдаа сэтгэл хангалуун байна. Эдийн засаг нээлттэй байх тусмаа өсөлт сайжирна. Энэ чиглэлд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас гадаад улс, орнуудад үзүүлдэг тусламж, хөрөнгө оруулалтын бодлогыг дахин хянаж үзэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлэв. Мөн Монгол Улсын ХЗДХЯ-тай өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл амжилттай хэрэгжиж, бодит үр дүн өгч буйг өндрөөр үнэллээ.
Түүнчлэн талууд Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Монгол Улсын хууль сахиулах салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн хийгээд салбарын бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Сара Бэт Машл, Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс нарын төлөөлөл байлцав.
| АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |