Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс,
• 5 хүнд 2 жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
• 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2 жилээс 7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулсан.
Гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14,9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна.
Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2,2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: УЕПГ
| УЕПГ: "Нүүрсний" гэх хэргээр таван хүнд хорих ял, 80 хүнд торгох ял оноосон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |