УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгч байна.
Тэрбээр “МАН-ын даргын сонгууль болсонтой холбоотойгоор улс төрийн асуудлууд үүсэж байна. Би МАН-ын даргад нэр дэвшихдээ хувь хүн биш хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгохын төлөө, МАН хувь хүнийг бус хамтын удирдлагын байгууллагыг хэвээр хадгалахын төлөө, Азийн цээжинд орших ардчилсан Монгол Улс парламентынхаа засаглал, дархлааг улам бүр бэхжүүлэхийн төлөө МАН-ын даргад нэр дэвшсэн. МАН-ын наймдугаар Бага хурал хуралдаж, гишүүдийн олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэй сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс зохисгүй олон үндэслэл баримтгүй зүйлээр гүтгэж, олон нийтийн төөрөгдүүлж байна. Парламент Монголын Улсын тарийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн тод жишээ, дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хаалаа, өнөөдөр 15:00 цагаас Хууль зүйн байнгын хороо хурлаа эхлүүлсэн. Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль байнгын хорооны хурлыг хуралдуулалгүй бойкот хийлээ. Арван гишүүн ирц бүртгүүлээд, хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй. Монголын ард түмэн хэвлэлээр ээлж дараалан хийж байгаа мэдэгдлээс мэдээлэл авахаас илүүтэй мэргэжлийн хороон дээр хууль хяналтын байгууллагын удирдлагууд ирж болж байгаа нөхцөл, үйл явдал дээр бодитой хариу өгөх нь нэн чухал гэж үзэн энэ Хууль зүйн байнгын хорооны хурлыг зарласан. Намайг гүтгэсэн этгээдүүд энэ хуралд ирээгүйн улмаас хуралдаж чадсангүй.
| Д.АМАРБАЯСГАЛАН: МАН-ын даргад хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас дараах асуудлууд үүсэж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |