"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, БНХАУ-ын "Юүтонг бус" компанийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, парк шинэчлэлтийг хийж Юүтонг маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Юүтонг” маркийн 641 автобус нийлүүлэгдсэнээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1454 дугаар захирамжаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь 343 автобусыг хүлээн авч, нийслэл Улаанбаатар хотын иргэд эдгээр автобуснуудаар тав тухтай үйлчлүүлж байна.
Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд "Юүтонг Техник-2025" засвар үйлчилгээ, ур чадварын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байрын эзнээр Сутайн буянт ХХК-ийн инженер, техникийн ажилтан О.Мөнгөнхүү
2 дугаар байрт:
• Автобус нэгдэл ХХК-ийн инженер, техникийн ажилтан Б.Батболд
• Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Б.Нямдорж
3 дугаар байрт:
• Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Д.Батжаргал
• Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Я.Лхагважав
• Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан О.Цолмон нар шалгарлаа.
Мөн шилдэг байгууллагын тэргүүн байрт “Сутайн буянт” хязгаарлагдмал хариуцлагатай компани, дэд байрт “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ, гутгаар байрт “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ тус тус шалгарсан юм.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, БНХАУ-ын "Юүтонг бус" компанийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдыг тогтмол сургалтад хамруулдаг уламжлалтай. Нийтийн тээврийн салбарын инженерүүд 2024 онд Юүтонг автобусанд ямар гэмтэл гарч болох, эвдрэл гэмтэл гарахад хамгийн богино хугацаанд хэрхэн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах талаар сургалтад хамрагдсан бол 2025 онд Юүтонг компанийн төв оффис болох БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан юм.
"Юүтонг Техник-2025" засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээнд Юүтонг компанийн төв оффис болох БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нийтийн тээврийн 17 аж ахуйн нэгж байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцсон юм.
| НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ 17 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |