Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “2026 оны төсөв төрийн оролцоо, татварыг бууруулсан, бодит байдалтай нийцсэн төсөв гэж Засгийн газраас тайлбарладаг. 33 их наядын төсөв батлана гэж байгаа мөртлөө төсвөөс гадуур мөнгө зарцуулдаг заалтууд байдаг. Тэгээд Монголбанкан дээр долоон их наяд төгрөг алдагдсан байдаг. Энэ бүхэн төсвийн шинжтэй үйл ажиллагаа. Хөгжлийн банктай холбоотой. Мөн Монгол Улс өндөр татвартай орон биш гэж Засгийн газрын зүгээс тайлбарладаг. Албан татвараас гадна хураамж, шимтгэл бусад татварын шинжтэй зүйлс нэмэгддэг энэ бүхнийг ярих юм бол Монгол татварын ачаалалтай орондоо ордог. Татварыг бууруулах ёстой гэдэг байр суурийг Ардчилсан намынхан байнга илэрхийлсээр ирсэн. Манай намын С.Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй. Энэхүү ажлын хэсэг нь парламентийн дархлаатай холбоотой. Зарим гишүүд Ц.Цогтбаатар гишүүний хувьд хууль эрх зүйн мухардалд орчихсон байгаа. Өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуяг гишүүнийг бүрэн эрхтэй нь хууль шүүхийн байгууллагаас шүүгээд явж байгаа. Үүнд анхаарахаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан” гэв.
| О.ЦОГТГЭРЭЛ: С.ГАНБААТАР ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ДЭЭР АН-ААС АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ АЖИЛЛАНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |