Хохирогчийн өмгөөлөгч Н.Булгамаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүүх хурлыг шүүгдэгчийн талаас хаалттай явуулах хүсэлт гаргасан. Тодорхой хэсгийг хаалттай явуулахаар хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн хувьд амь хохирогч гэрлэлтээ цуцлуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан байсан. Тэр үед эвлэрэх хугацаа нь дуусаад Иргэний хэрэг үүсээд хэдхэн хонож байсан. Иргэний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа. Амь хохирогч, шүүгдэгчээс гадна гурван хүүхдийн нэр төр, алдар хүндийн асуудал хөндөгдөж байгаа юм. Шүүх хурал завсарлах үеэр том хүүгийнх нь хэлсэн үгийг дамжуулахад хэцүү байна. Хүү нь “Би тэр хүнийг аав гэж хэлмээргүй байна. Гэхдээ намайг энэ хорвоод мэндлүүлсэн. Уур омог, хардалтаас болж өөрийгөө удирдах чадваргүй болоод ээжийг минь хөнөөсөн ч гэсэн хоёр жаахан дүүгийнхээ аавыг гянданд явуулж чадахгүй байна. Үүнийгээ би хэлж чадахгүй байна” гэдгийг надад хэлсэн. Эцэг, эхчүүдээ үр хүүхдүүдээ битгий ингэж тамлан зовоогооч гэдгээс өөр хэлэх юм алга. Шүүх хурал нотлох баримт шинжлэн судлах процессыг хаалттай явуулж байгаа. Яагаад гэвэл хэргийн газар болон амь хохирогчийн биед хийсэн үзлэг гэх мэт нотлох баримтуудын асуудал хөндөгдөнө. Бид гэм буруугийн шүүх хурал эхлэхийн өмнө амь хохирогчийн гар утсанд байсан чат бүхий баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл өнөөдөр тэрхүү чатыг нотлох баримтын шаардлага хангаагүй гээд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тооцсонгүй” гэв.
| Н.БУЛГАМАА: ХОХИРОГЧИЙН ХҮҮ НЬ “ААВЫГ ГЯНДАНД БИТГИЙ ЯВУУЛААЧ” ГЭЖ НАДААС ГУЙСАН |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |