Цахим сүлжээнд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл Б.Цэрэннадмид өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "Сүүлийн үед миний биеийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн агуулга бүхий нэр хүндэд халдсан худал мэдээлэл сошиал орчинд багагүй түгсэн. Даамжраад “цагдан хорилоо” гэх худал мэдээлэл гарчээ. Эдгээр мэдээлэл огт үндэслэлгүй бөгөөд миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байгааг мэдэгдье.
Миний бие худал, ташаа мэдээлэл бүрийн араас тайлбар хийгээд явах нь илүүц гэж боддог бөгөөд урдах ажилдаа бүх анхаарал, цаг заваа төвлөрүүлж ирсэн. Гэвч сүүлдээ намайг цагдан хоригдсон мэт агуулга бүхий худал мэдээлэл цацаж, олон түмнийг төөрөгдүүлж, нэр хүндэд халдаж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл. Энэ мэт худал мэдээлэл захиалж, хэвлэл мэдээллийн зарим байгууллага болон хуурамч хаягаар түгээж, гутаан доромжлох гэсэн явуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Миний бие төрийн ажлыг явуулахдаа төрийн хууль цаазыг эрхэмлэн сахидаг бөгөөд хууль бус үйлдэл хийж байгаагүй, цаашид ч хийхгүй гэдгээ илэрхийлж байна.
Цаашид энэ мэт худал мэдээлэл цацаж, ажил хэргийн болон хувийн нэр хүндэд удаа дараа халдаж, гутааж байгаа үйлдлийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье" гэжээ.
| Б.ЦЭРЭННАДМИД: Намайг АТГ-аас шалгаж, цагдан хорилоо гэж мэдээлэл худлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |