БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар, тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт” амжилттай зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа. Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын Тоног төхөөрөмж, технологийн хэлтсийн дарга Жон Гван Бук нар оролцож, алба хаагчдад амжилт хүсээд, сурсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, бусдыгаа сурган дадлагажуулахын чухлыг онцоллоо.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв–119 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 30 гаруй алба хаагч хамрагджээ. Аврах ажиллагааны чиглэлээр онол, дадлагыг хослуулсан уг сургалтаар оролцогчид олон улсын туршлагаас суралцаж, харилцан дадлага туршлагаа солилцон, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.
Монгол, БНСУ-ын гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа 2006 оноос эхэлсэн бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлага, судалгаа шинжилгээ, сайн дурын ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр өргөжин хөгжсөөр буйг энэхүү сургалт бататгалаа.
| Монгол, Солонгосын хамтарсан сургалтаар алба хаагчид ур чадвараа дээшлүүлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |