Temur Chogsom Institute

4–12-р ангийнханд зориулан математик, англи хэлний сургалт явуулдаг. Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын арга барил, 10 хүүхдээс хэтрэхгүй жижиг анги, Кэмбриж болон Монголын сургуулийн шалгалтад бэлтгэх боломжтой. Мөн Швейцар зөвлөхтэй гэдгээрээ онцлог бөгөөд сургалт 7 хоногт 3 удаа явагдана.
Байршил: Танан төв, 406 тоот
Утас: 99014214, 88013411
Hypatia сургалтын төв

Hypatia математикийн сургалтын төв нь нэг ангид тавхан сурагчтайгаар хагас ганцаарчилсан сургалт явуулдаг. Сарын төлбөр 350,000 төгрөг бөгөөд гурван сарын багц сургалт 850,000 төгрөг, жилийн төлбөр 2 сая төгрөг байна. Долоо хоногт гурван удаа, нэг удаагийн хичээл 90 минут үргэлжилнэ.
Их Дэм Математик төв

Математикийн мэдлэгээ бататгах, хоцрогдлоо арилгах, шалгалтад бэлтгэх зорилгыг тавьдаг бөгөөд бодлого бодох ур чадвараас эхлээд алгебр, геометрийн гүнзгий ойлголт, Cambridge болон дотоодын сургуулиудын шалгалтад бэлтгэл зэрэг өргөн хүрээг хамардаг. Сарын төлбөр 300,000 төгрөг, жилийн төлбөр 2.7 сая төгрөг бөгөөд долоо хоногт гурван удаа, 120 минутын сургалт орно.
Байршил: Архитекторын ордон, 903 тоот
Утас: 90422448
Ричмоунт Боловсролын Төв

Дунд болон ахлах ангийн сурагчдыг олимпиад, тэмцээн, ЭЕШ-д бэлтгэдэг тус төв бүхэл жилийн сургалт санал болгодог байна. Долоо хоногт гурван удаа хичээллэх бөгөөд өглөө, өдөр, оройн гурван өөр цагийн сонголттой. Сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч хүүхэдтэй тулж ажилдагаараа онцлогтой.
S.A.T Математикийн онлайн сургалт

Энэхүү онлайн сургалт нь 6–12-р ангийн сурагчдад чиглэсэн бөгөөд хоцрогдол арилгах, түвшин ахиулах, IGCSE, SAT, Cambridge-ийн checkpoint, A/AS Level зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг хамардаг. Skype ашиглан 100 хувь амьд харилцаатай хичээллэх ба нэг удаагийн оролт 60 минут үргэлжилдэг. Давтан үзэх боломжтой бөгөөд сурагчид математикт англи нэр томьёогоор суралцаж, шалгалтын арга техник эзэмшинэ.
Утас: 91002016
| МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН САРЫН ТӨЛБӨР 180 МЯНГААС 350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |