Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй, манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.
Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
| Ерөнхий сайд танхимын сайд нартайгаа хариуцлагын гэрээ байгууллаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |