АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголын ардчилал доголон байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх чөлөө доголон. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь асуудалтай. Эдийн засгийн эрх чөлөө нь доголон байгаа. Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох нь миний баримтлах гол зарчим байгаа. Ард түмний төлж байгаа татварыг зөв зүйлд ашиглах. Төрийн зардлыг багасгах ажлыг хийсний үр дүнд илүү цомхон төрөөр илүү үр дүнтэй, эдийн засгийг удирдах боломж нээнэ. Татварын дарамтыг багасгана. НӨАТ-ын таван хувь болгох буцаан олголтыг хоёр хувь болгох хуулийн төслийг би өргөн барьсан. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг багасгах ажлыг хийнэ. Монгол Улсын төрийн зардал хэтэрхий их болсон. Томоохон албан тушаалтны халаасны компани болсон төрийн өмчийн компанийг цөөлөх ажлыг хийнэ. 2016 оноос хойш хэт олонх болсон МАН тэр олондоо хөөрч дураараа аашлах, хулгай хийх нь хэрээс хэтэрсэн. Энэ бүхэнд хариуцлага тооцсон зүйл байхгүй. Хариуцлага Монголд хэрэгтэй. Хэдэн тэрбумаар нь авлига авсан хүн 40 сая төгрөгөөр торгуулж, хэдэн их наядаар нь идсэн хүмүүс хэдхэн жил суугаад магадлангаар суллагдаж байна. Үүнийг хийхийн тулд бүх булхайг хаацайлж байгаа тэр улс төрийн хүчнийг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс 2028 оны сонгуульд АН ялагдах эрхгүй нам. Ард түмний төлөө, сайн сайхан зүйл авчрахын төлөө АН эв нэгдэл, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Ардчилсан намын үйл ажиллагаа эв нэгдэлтэй удирдаж 2028 оны сонгууль ялахын төлөө би АН-ын даргад нэр дэвшиж байгаа” гэв.
| Б.ПҮРЭВДОРЖ: Монголын ардчилал доголон байгаа. 2028 оны сонгуульд АН ялагдах эрхгүй нам |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |