Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд оролцож залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна. Цахим орчинд сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар дансны гүйлгээг харуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлж байна.
Үүний дараа сугалаанд хожсон гэж итгэсэн иргэдэд та нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно гэж төөрөгдөлд оруулж, иргэдийн эд хөрөнгийг залилж, авч байна. Энэ мэт цахим орчинд “Сугалаанд оролцоод их хэмжээний мөнгө хожих боломжтой” талаар шууд дамжуулалт /Лайв/ орж залилагчдын урьдчилан зориудаар бэлтгэсэн зохиомол байдалд итгэж , төөрөгдөлд орж их хэмжээний мөнгөө шилжүүлсэн иргэдийн гомдол мэдээллийг шалгахад энэ төрлийн залилах гэмт хэргийг хилийн чанадад суугаа иргэдээс үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагаас эд мөнгөний хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл авч, эрх олгогдсон сугалааны үйл ажиллагаанд оролцох мөн Та Хувь хүний албан татварын тухай хуульд заасанчлан хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож мөнгө хожсон тохиолдолд хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх хуулийн зохицуулалттай байдаг гэдгийг сайтар анхаарч цахим орчинд аливаа хэлбэрээр явагдаж байгаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
| ЦЕГ: “ХУСААД ХОЖ” ГЭХ ЦАХИМ СУГАЛААНД ОРОЛЦОЖ МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ИРГЭД ЗАЛИЛУУЛЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |