Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн Монгол Улсын иргэдэд тэгш шударга хүртээх заалт орсон байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг дагасан гурван хулгай байдаг гэж ярьдаг. Тендер, гэрээ, овоолгын хулгай. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа сайжруулж, Засгийн газраас тавих хяналт нэмэгдсэн учраас тендерийн хулгай эрс багассан. Байгалийн баялаг, ашигт малтмалаа биржээр худалддаг болсон учраас гэрээний хулгай байхгүй болсон. Одоо асуудал нь овоолго болоод байна. Ялангуяа, Эрдэнэт үйлдвэрт овоолгын баялгаас Монголын ард түмэн биш, гурван компани ашиг хүртдэг болсон байна. Энэ овоолго бол, энэ бол баялаг, ирээдүйд ашиглах үүц. Зарим хүний хэлж байгаа шиг хаягдал биш. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ачит Ихт, Эрдмин, Зэс эрдэнэ компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Байгалийн баялгаас ард түмэн хүртэх боломжийг эрэлхийлж ажлын хэсэг өнөөдрөөс ажилдаа орсон. "Ачит Ихт" компани 2014-2014 оны хооронд 10 жил үйл ажиллагаа явуулж, 100 мянган тонн зэс боловсруулж 1,7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Гэхдээ овоолго ашигласны төлбөрт 30 тэрбум төгрөг төлсөн, одоо овоолгыг үнэгүй ашигладаг. "Эрдмин" компани Эрдэнэт үйлдвэрийн 25 хувийг эзэмшдэг, 2024 оны жилийн эцсийн байдлаар 639 тэрбум төгрөгийг борлуулалтын орлоготой ажилласан. 67 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан, улс оронд 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. "Зэс эрдэнэ" компани туршилт үйлдвэр явуулж байгаа нэрээр овоолго ашигласны төлбөр, холбогдох татвар хураамж төлдөггүй. Тиймээс үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг үүсмэл орд дээр ч хангуулна. Төрийн үүсмэл ордын 34 хувийг авдаг болно. Төрд, иргэдэд хүрэх ашгийг тэгш хуваарилахад анхаарна. Эрдэнэт үйлдвэрийн овоолгын баялгаас монголын ард түмэн биш, Эрдэнэт үйлдвэр биш, хэсэгхэн хүмүүс, цөөн гэр бүл илүү ашиг хүртдэг болсон байна. Өөрөөр хэлбэл аравдугаар сард багтааж үүсмэл ордны асуудлыг шийднэ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт аудит хийхэд сөрөг дүнтэй гарсан. 14 хоногийн хугацаанд алдаа дутагдал, зөрчлөө арилгах үүрэг өгсөн. Тэд нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгөний зардал гаргаж байна. Ийм байж болохгүй. Бусад цементийн үйлдвэр орлоготой, ашигтай ажиллаад байхад манай улсын үйлдвэр мөн л ашигтай ажиллах боломжтой. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ анх дөрвөн сая тонн зэс боловсруулах хүчин чадалтай байсан бол өдгөө 40 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн хоёр жилд 40 сая тонн хүдэр олборлосон, техник ашиглалт 90 гаруй хувьтай байна. Төрийн өмчит үйлдвэр, компаниудын бүтээмж, үр ашиг харилцан адилгүй байна. Тиймээс төрийн өмчит үйлдвэрүүдийн бүтээмжээс шалтгаалж удирдлагуудын цалин урамшуулалтай уялдуулах шийдвэр гаргана. Түүнээс гадна спортын ордон, амралтын газар, соёлын ордон гэх мэт илүү зардлыг танана” гэв.
| С.БЯМБАЦОГТ: АРАВДУГААР САРД БАГТААЖ ҮҮСМЭЛ ОРДНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |