Испани Улсад энэ сард 16 хоног дараалан хэт халалт үргэлжилж тус улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон талаар цаг уурын агентлаг мэдээллээ.
Зөвхөн наймдугаар сард гэхэд л халуунаас үүдэн 1100 гаруй хүн нас барсан байна. Харин өнгөрсөн долдугаар сард 1060 хүн хэт халалтын улмаас эндсэн байж болзошгүй хэмээн үзжээ. Улмаар наймдугаар сарын хэт халалтын улмаас нас барагсдын тоо өмнөх сараас 50 хувиар өссөн байна. Хэт халалт зөвхөн хүний амь насанд нөлөөлөөд зогсохгүй байгаль орчинд ч ноцтой хохирол учруулж байна. Наймдугаар сарын халууны улмаас ой хээрийн түймэр олон газар гарч, дор хаяж дөрвөн хүн амиа алдсан бөгөөд мянга мянган хүн орон гэрээ орхин нүүлгэн шилжихэд хүрчээ. Хөрш Португал улсад ч мөн түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ.
Испанийн хойд нутгуудад дэгдсэн түймэр өнгөрсөн долоо хоногт 350 мянга гаруй га талбайг хамарч, он гарсаар нийтдээ 400 мянга гаруй га талбай сүйдсэн байна. Одоогоор түймрийг цурманд оруулах ажил эхэлж, Европын есөн орны гал сөнөөгчид болон гал унтраах зориулалттай нисэх онгоцууд Испанийн онцгой байдлын албаныханд туслалцаа үзүүлж байгаа аж.
| ИСПАНИД ХЭТ ХАЛСНЫ УЛМААС 1100 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |