Дэлхийн 163 орны аюулгүй байдлыг үнэлдэг Дэлхийн энх тайвны индекс 2025-ын тайлангаар Монгол Улс энэ жил 37-р байрт бичигдлээ. Энэ нь өнгөрсөн жилээс найман байр ахисан үзүүлэлт бөгөөд манай улсын хувьд онцлох дэвшилд тооцогдож байна.
Энэхүү судалгааг жил бүр Австралид төвтэй Эдийн засаг ба энх тайвны хүрээлэн (IEP) гаргадаг. Энэ жилийн жагсаалтыг өмнөх жилүүдийн адил Исланд улс тэргүүлжээ.
Исланд Улс 2008 оноос хойш тасралтгүй хамгийн аюулгүй орноор тодорч буй бөгөөд цэрэгжилтийн түвшин маш бага, зөрчил мөргөлдөөнгүй, цагдаа нар нь хүртэл зэвсэггүйгээр ажилладаг гэдгээрээ онцлог. Хоёрдугаар байранд Ирланд, Шинэ Зеланд хоёр байр ахиж гуравт бичигджээ. Австри, Швейцарь улсууд төвийг сахисан бодлого, энхийг сахиулах уламжлалаа хадгалж ирсэн тул дэлхийн хамгийн аюулгүй орны эхний тавд багтжээ. Манай улс өмнөх жилээс найман байр ахиж, 37-р байрт орсон нь олон улсын хэмжээнд Монголын аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулж байна. Судалгаанд дурдсанаар манай улсын хувьд:
- Зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байх
- Терроризмын эрсдэл харьцангуй бага
- Цэрэгжилтийн түвшин дунд зэрэгт тооцогдох
- Гэмт хэргийн түвшин буурч буй зэрэг нь эерэг үзүүлэлтүүдэд тооцогджээ.
Энх тайвны индексийг 23 үзүүлэлтээр тооцдог бөгөөд гэмт хэрэг, терроризмын түвшин, цэрэгжилт, улс төрийн тогтвортой байдал зэрэг гол шалгуур багтдаг. Энэ жилийн дүнгээс харахад дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, батлан хамгаалах төсөв нэмэгдэж буй нь нийтлэг хандлага болсон ч зарим улс тогтвортой байдлаа хадгалж байгаа нь эерэг дохио гэж судалгааны баг онцолжээ.
.jpg)
Эх сурвалж: Эдийн засаг ба энх тайвны хүрээлэн (IEP)
| МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АЮУЛГҮЙ ОРНЫ ЖАГСААЛТАД 37-Р БАЙРТ ОРЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |