Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” техник туслалцааны төслийн хүрээнд олгож байгаа компьютер болон серверийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Энэхүү тоног төхөөрөмжүүд нь тус төслийн хүрээнд хөгжүүлж буй Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгтгэсэн систем (IFSIRS)-ийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Тус IFSIRS нь хүнсний хангамж, хэрэглээ, үнэ ханш, эрсдэлийн хүчин зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх, шийдвэр гаргагчдад цаг тухайд нь хүргэдэг үндэсний хэмжээний систем бөгөөд хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг суурилуулан нэвтрүүлснээр:
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” техник туслалцааны төслийг хүрээнд хөгжүүлж байгаа “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэхэд зориулсан серверийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбарын газрын Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Юкицугу Янома “ХХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж байгаад талархаж байна. Цаашид хүнсний аюулгүй байдлыг хангах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн баазыг бүрдүүлэхэд Азийн хөгжлийн банк онцгойлон анхаарч байгаа. Энэ удаагийн төсөл 2025 оны төгсгөлд дуусаж байгаа ч Азийн хөгжлийн банкны зүгээс цаашид хүнсний аюулгүй байдлын тал дээр Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-тай нягт хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.
Энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны найрсаг түншлэл, харилцан итгэлцлийн тод илэрхийлэл бөгөөд цаашид хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийг нээж байна.

| ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |