Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцах, 2026 оны тариалалтад шаардагдах үрийн хянан баталгаа, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаар тариалан бүхий аймаг, сумдуудад ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тариа, тосны ургамлын ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхэллээ. Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик болцод өөрчлөлт орсон тул намхан тариа хураах технологийг мөрдлөг болгож, хаягдал багатай хураахад анхааран ажиллаж байна.
Хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчдийн хувьд ургац хураалтыг долоодугаар сарын сүүлээр эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын төмсний хураалт, Зүүнбүрэн, Шаамар, Дархан-Уул аймгийн Орхон сумуудад ил талбайн өргөст хэмх, бөөрөнхий сонгинын хураалт эхэлжээ. Багро үйлдвэр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өргөст хэмх хүлээн авах, сортлох, цэг байгуулж ногоочдыг ургацаа талбайгаас үйлдвэрт шууд борлуулах боломжоор хангаж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хоёр дахь хураалтаа дуусгаж, гурав дахь удаагийн тариалалтаа эхлүүлээд байна. Тэд сүүлийн ургацаа 10 дугаар сард хурааж авах төлөвлөгөөтэй байгаа юм.
| ҮР ТАРИАНЫ УРГАЦ ХУРААЛТ АНГИЛАН ХАДАЛТААР ЭХЭЛЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |