Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй “Counter-Strike 2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд Монголын “The MongolZ” баг амжилттай тоглож, хагас шигшээ шатанд шалгарлаа.
Энэхүү 1.250.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа билээ. “The MongolZ” багийнхан наймдугаар сарын 20-нд Германы “GamerLegion”-ийг 2:0-ээр буулган авч, эхний том даваагаа амжилттай давсан. Улмаар өнгөрсөн 21-ний өдөр Францын “3DMAX” багийг 2:1-ээр илүүрхэн ялж, хагас шигшээд шалгарсан.
Ингэснээр “The MongolZ” багийнхан хагас шигшээ шатанд дэлхийн шилдэг багуудын нэг болох Францын “Vitality”-тай дахин тулгарахаар боллоо. Энэ тоглолтын үр дүнгээр монгол залуус ялалт байгуулбал аваргын төлөө финалд өрсөлдөх бол, ялагдвал хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болно.
Монголын цахим спортын түүхэнд тод мөр үлдээж буй “The MongolZ” багийн энэ амжилт нь эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан томоохон үйл явдал болж байна.
| “THE MONGOLZ” ДЭЛХИЙН ЦОМЫН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |