ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдаан болж, ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Ккуренков Александр Вячеславович, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар протоколд гарын үсэг зурлаа.

Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол-Орос-Хятад гурван улсын аврах албаны хамтарсан дадлага сургуулилтыг тогтмолжуулах, хүн ам суурьшсан газар нутгийг ой, хээрийн гал түймрээс хамгаалах, түлш, эрчим хүчний байгууламжид гарсан гал түймрийг унтраах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрэн хайх, аврах ангиудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр туршлага солилцох, гүний усны шумбалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, олон улсын үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг ярилцаж, харилцан тохиролцлоо.
Мөн хуралдаанаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

| ХАМТАРСАН КОМИССЫН XX ХУРАЛДААНААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |