Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө
Тэрбээр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хоёр асуудал танилцуулсан. 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлт, зөвлөмжөөр нийт нутгийн 30 гаруй хувь гантай, гандуу гэсэн нөхцөл байдал гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт зарим аймаг, суманд хүндрэх нь тодорхой болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 77 сая толгой мал бэлчиж байна. Өнгөрсөн жилийн эцсээр бид 57.6 сая мал тоолуулсан. Энэ жил 20.1 төл хүлээж авсан. Малчид, ААН-үүдэд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь бүрдүүлэхээр анхаарч байна. Нийт 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Засгийн газрын тогтоолд бол аймаг, сум, дүүрэг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тодорхой зааварчилгааг баталсан. Мөн 2025 ургацын балансыг танилцуулсан. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа үүнээс 255.5 мянга нь тонн хүнсний улаан буудай, 88.3 төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 40.5 мянган тонн тосны ургамал, 100 мянган тонн тэжээл хурааж авах нөхцөл бүрдсэн. Тариалангийн гол бүс болох Төв аймгийн сум, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн гангийн нөлөөлөл их байсан учраас ургацын нөхцөл байдал буурч байна” гэв.
| Ц.БОЛОРЧУЛУУН: 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт зарим аймаг, суманд хүндрэх нь тодорхой болсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |