Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, техник хэрэгсэл, сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ирэх оны төсөвт тусгана. Бусад төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг бол онцгой байдлын алба хаагчид үүнээс бага байх учиргүй” хэмээлээ.
Мөн тэрбээр техник хэрэгсэл, нисдэг тэрэг, дрон зэрэг тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар онцгойлон авч үзэж, гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндэсний аврах бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.
2011 онд Японд болсон цунами,
2015 онд ОХУ-ын Улаан-Үд хотын ой, хээрийн түймэр,
2023 онд БНТУ-ын газар хөдлөлтийн гамшгийн голомтод тус тус үүрэг гүйцэтгэж байсан байна.
“Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн Ерөнхий сайд хэллээ.

| Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |