Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар танилцууллаа. Тэрбээр “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумаас 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байгаа учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Тодруулбал Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан. Улсын онцгой комиссын III хуралдааныг 2025 оны наймдугаар сарын 11-нд зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдлийн бэлтгэлийг хангах, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортлохыг хязгаарлах, эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах зэрэг 14 чиглэлээр аймаг, сум, нийслэлийн удирдлагуудад үүрэг даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны хүрээнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнс хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дараах үүрэг чиглэлийг өглөө.

| Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |