Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт Эрхид овогт Гомбосүрэнгийн Хэрлэн 2025 оны наймдугаар сарын 16-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Г.Хэрлэн 1974 онд Улаанбаатар хотноо айлын отгон хүү болон төрж, нийслэлийн арван жилийн 8 дугаар дунд сургууль, ОХУ-ын Москва хотын 58 дугаар сургуульд суралцаж, гадаад харилцааны “Соёл эрдэм” дээд сургууль, Улсын Багшийн Их Сургуулийг тус тус дүүргэн, япон хэлний орчуулагч-хөтөч, англи хэлний багш-орчуулагч мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр “Түгээмэл” гадаад хэлний төв, “Соёмбо” академид багшилж, infomongolia.mn цахим сайтад ерөнхий редактор-орчуулагчаар ажиллаж байгаад Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт шилжиж, гишүүний бие төлөөлөгч-туслах, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Студийн редактор, Ерөнхий редактор, шинжээч, ахлах референтээр 20 орчим жил үр бүтээлтэй ажилласан, манай шилдэг ажилтны нэг байлаа.
Г.Хэрлэн 2020-2022 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн даргаар мөн ажиллаж байв.
Тэрбээр Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх, парламент болон олон нийтийн харилцааны шинэ хэв маягийг төлөвшүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг сайжруулах, Монголын парламентын үйл ажиллагааг олон улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
Г.Хэрлэн төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн ажил үүргийг нягт нямбай, хичээнгүй гүйцэтгэж, байгууллага, хамт олныхоо зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүтгэх хүч нь байж, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайллыг үлгэрлэн ажилласан, Монгол төрийн нэр хүндтэй албан хаагч байлаа.
Талийгаачийн хичээнгүй зүтгэлтэй, шантрашгүй тууштай, ажил хэрэгч, хамт олондоо түшиг тулгууртай, нөхөрсөг, эгэл, энэрэнгүй сэтгэл, гэгээн дүр төрхийг бид ямагт санан дурсах болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
| ЭМГЭНЭЛ: ГОМБОСҮРЭНГИЙН ХЭРЛЭН |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |