Боловсролын яам нэг тэрбум төгрөгөөр хурлын өрөөгөө тохижуулсан талаарх мэдээлэлд Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Тэр төсөв зөвхөн хурлын өрөөнд зарцуулагдаагүй, манай яамны зүгээс тайлбар хэлсэн. Яамны цахим хурлын өрөө, IT тоног төхөөрөмж шинэчилсэн юм билээ. Боловсролын цахим шилжилттэй холбоотойгоор хурал хийхэд серверүүд хэрэг болсон. Иймд яам IT-гийн аюулгүй байдлаа хангах зорилгоор тухайн хөрөнгө оруулалтыг хийсэн. Багш нарын цалингийн хувьд тавьсан шаардлагыг зөв гэж харж байгаа. Багш нарын үндсэн цалин бага байгаа. Өнгөрсөн жил зургаан хувиар нэмсэн нь хангалтгүй. Засгийн газрын зүгээс үйлдвэрчний эвлэлийг оролцуулж энэ асуудлыг ярилцах, мэргэжлийн ажлын ажиллуулж байна. Ерөнхий сайдын зүгээс гурван жилийн хугацаанд багш нарын цалинг тогтвортой өсгөх төлөвлөгөө гаргаж ирж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Өнгөрсөн жил 4000 гаруй багшийн дутагдалтай байсан. Энэ жилийн хувьд 3500 орчим багш дутагдаж байна. Хамгийн гол нь 500 орчим байгалийн ухааны багшийн орон тоо дутагдалтай байгаа. Бага ангийн сурагчдад англи хэл заах багш нарыг бэлдэж байгаа. Бага ангийн багш нараас судалгаа авахад 40 орчим хувь нь өөрсдөө англи хэл заах хүсэлтэй, бэлэн байгаагаа илэрхийлсэн байсан. Богино хугацааны багш мэргэжлийн хөтөлбөрт 120 орчим хүн сурч төгссөн. Үүнээс цагийн багшаар ажиллаж байгаа 40 орчим хүн бий. Нийслэлд 51 сургууль нүүрс түлж байгаа. Төсвийн санал дотор энэ үүнийг 440 орчим тэрбум төгрөгөөр уурын зуухгүй болгох саналаа оруулсан” гэв.
| П.НАРАНБАЯР: Боловсролын яам IT-гийн аюулгүй байдлаа хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг хийсэн |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |