Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний анги, салбаруудад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, дадлагыг улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд ҮБХИС, Улаанбаатар цэргийн хүрээний болон орон нутгийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад явуулж, нийт 2000 орчим оюутан цэргийг хамруулсан байна.Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад Батлан хамгаалах яамны Хяналт шалгалтын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, гамшгаас хамгаалах сургалтын газрын хамтарсан баг сургалт, дадлагыг явуулсан бол орон нутгийн хэмжээнд тухайн аймгийн цэргийн анги болон Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран ажилласан юм.
Сургалтаар Онцгой байдлын байгууллагын бүтэц, чиг үүрэг, гамшгаас хамгаалах тогтолцоо, эрсдэлийн төлөв байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон иргэн бүрийн оролцооны ач холбогдлыг онцлон сургажээ. Мөн аюулыг таних, мэдээлэл авах албан ёсны эх сурвалжууд болох nema.gov.mn болон belenbai.mn сайтуудаар хэрхэн мэдээлэл авах, гэр бүл, найз нөхдийн дунд аврах төлөвлөгөө боловсруулах, бэлэн цүнх бэлтгэх, сургуулийн аюулгүй байдлын журамтай танилцах, цахим орчин дахь мэдээллийн хэрэглээ, худал мэдээллээс сэргийлэх зэрэг сэдвээр гүнзгий мэдээлэл өгсөн байна. Үүнээс гадна гамшиг, ослын үеийн анхны тусламжийн онолын мэдлэг олгож, анхны тусламжийн суурь чадварын дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулж, тусламж, үйлчилгээ үзүүлэх чадамжийг нэмэгдүүлжээ.

Энэхүү сургалт, дадлага нь оюутан цэргүүдийг бодит нөхцөл байдалд эрсдэлийг үнэлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай болгох, өөртөө болон бусдад аюулын үед тусламж үзүүлэх ур чадвар, итгэл, зөв хандлагыг нэмэгдүүлэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн мэргэжлийн байгууллагын биш, хүн бүрийн үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлуулах үр дүнтэй арга хэмжээ болжээ. Сургалтад хамрагдсан оюутан цэрэг, хугацаат цэргийн алба хаагчид энэхүү сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, ирээдүйд өөрсдийн мэргэжлийн үүрэгтээ амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцолсон байна.

| ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД 2000 ОЮУТАН ЦЭРЭГ, ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ХАМРАГДЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |