Монгол Улсын Ерөнхий сайд Гүлэгдэнгийн Занданшатар 2025 оны наймдугаар сарын 8-ны өдөр Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Уг төсөл өнгөрсөн 2024 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 27 хувьтай байна. Нийт 54.18 километр урттай авто зам тавигдах бөгөөд ус зайлуулах зориулалттай 94 хоолой болон хоёр гүүр барихаар төлөвлөгдөж байгаа юм. Төслийг улсын төсвийн 66.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа бөгөөд “Бридж Бюлдинг” ХХК, “Их Богд Зам” ХХК, “Их Харгуй Зам” ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна. Шинээр ашиглалтад орсон замын ачаар Шаргалжуутын рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх үр дүн хүлээгдэж байна. Төслийг 2026 оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

| БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ 66.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ШИНЭЭР ТАВЬЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |