Наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд БНСУ-ын Пёнчан хотод дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Тайланд, Монгол, Казахстан, Филиппин гэсэн долоон орны шилдэг тамирчид оролцож, ойр болон холын зайн төрөлд хурд хүчээ сорьсон.

Эмэгтэйчүүдийн арван км сонгомол зайн бөөн гараатай уралдаанд Монголын тамирчин Э.Ариунтунгалаг амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн тус зайд Н.Нандинцэцэг долоодугаар байр эзэлсэн бол Т.Ариунболд 10, Б.Номин-Эрдэнэ 12 дугаар байрт оржээ. Эрэгтэйчүүдийн 15 км сонгомол техникийн бөөн гараатай уралдаанд Б.Ачбадрах дөрөвдүгээр байр эзэлж, медалийн болзол тун ойр амжилт үзүүлэв. Т.Өсөх-Ирээдүй есдүгээр байр, О.Золбаяр 14, А.Хүслэн 24-р байрт шалгарсан бөгөөд нийт 52 тамирчин өрсөлдсөнөөс хоёр тамирчин маань эхний 10-т багтсан амжилтыг үзүүлсэн юм.
Тэмцээний багийн дүнгээр БНСУ тэргүүлсэн бол Тайвань, БНХАУ, Казахстанын багууд удаалсан байна. Монголын баг гурван хүрэл медальтайгаар тавдугаар байрт шалгарчээ. Дугуйт цанын “Азийн цом”-ын дараагийн тэмцээн аравдугаар сард Казахстан улсад болно.

| Э.АРИУНТУНГАЛАГ ДУГУЙТ ЦАНЫН “АЗИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |