2025 оны наймдугаар сарын зургааны өдрийн 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт зургаан ойн түймэр идэвхтэй байна. Түймрийн голомтуудад Онцгой байдлын байгууллагаас цогц арга хэмжээ авч, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ мэдээллээ.
Одоогийн байдлаар:
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр, Увс аймгийн Сагил суманд нэг буюу нийт гурван ойн гал түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сум, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан нийт гурван ойн гал түймэр хяналтад байгаа бөгөөд цурамд оруулахаар арга хэмжээ авчээ. Түймрийн голомтуудад Онцгой байдлын 227 алба хаагч, 17 автомашин, нэг нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, дөрвөн автомашин, 29 морьтой алба хаагч буюу нийт 299 хүн, 21 автомашин, нэг нисдэг тэрэг, 29 морь бүрэн хүчээр ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахих, түймрийн голомтод ойртохгүй байхыг анхаарууллаа.
| СЭЛЭНГЭ, УВС, ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГУУДАД ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |