Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарч, иргэдээс санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байна. Үүний дагуу бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэн нь 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар ил тохижилтын ажил дууссан, далд зогсоолын барилга угсралтын ажил 90 хувь, үйлчилгээний төвийн барилгын ажил 15 хувьтай үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгах гэрээтэй бөгөөд үйлчилгээний төвийн барилгын ажлыг аравдугаар сарын 15-ны дотор дуусгахыг зорьж байна” гэв.

Төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн Архитектор С.Батзориг “Ерөнхий төлөвлөлт нь баруун талаас зүүн тийш, хойшоо Гандан руу зорчдог аялал жуулчлалын урсгалыг бий болгох зохион байгуулалттай. Талбайг дөрвөн хэсэгт хувааж, хадны сүг зураг бүхий аялал жуулчлалын хэсэг, иргэдэд зориулсан сандал, саравч, тайз бүхий хэсэг, хоёр талдаа модтой ногоон байгууламжтай хэсэг, явган болон дугуйт зорчигчдод зориулсан шулуун зам бүхий хэсэг гэсэн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Мөн автомашины далд зогсоол руу аюулгүйгээр орж гарах гарц бий бөгөөд нийт талбайн 26.5 хувь нь ногоон байгууламж эзэлнэ” гэв.
“Бодь пропертийз” ХХК-ийн Төслийн менежер В.Энхтөр “Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7,400 ам метр талбайг хамарсан 109 автомашины дулаан, далд зогсоолыг орчин үеийн шийдлээр барьж байна. Одоогийн байдлаар эхний гурван блокын барилга угсралтын ажил дууссан. Энэхүү зогсоол нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээллийг гаргаж өгөх ухаалаг системтэй, цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолтойгоор хийгдэж байна” гэлээ.

| УРТ ЦАГААН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАЛД ЗОГСООЛЫН АЖИЛ 82 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |