Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг иргэдийн хяналтад ил тод болгох үүднээс 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн тайлан, үнэлгээний мэдээллийг байгууллагын цахим хуудсанд нийтлэхийг үүрэг болголоо.
Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа. Тодруулбал, яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагч нар дээрх тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй байдлаар 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор цахим хуудсандаа байршуулсан байх ёстой. Харин Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд энэ чиглэлийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Төрийн албан хаагчдын ажлын үнэлгээ бодит байдалтай нийцдэг эсэхэд олон нийт эргэлздэг. Тухайлбал, 11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он болон 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын мэдээллийг нэгтгэхэд төрийн албан хаагчдын дундаж үнэлгээ 98.7 хувьтай байгаа нь хэт өндөр дүн хэмээн шүүмжлэл дагуулж байна. Мөн төрийн албан хаагчдын ихэнх нь “маш сайн А”, “хангалттай В” үнэлгээ авдаг ч иргэдийн 60 гаруй хувь нь төрийн үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун бус байгааг судалгаанууд харуулдаг.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар “Төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчийн ажлыг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор дүгнэж, олон нийтийн хяналтад оруулснаар бүтээмж дээшилж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Ингэснээр төрд итгэх иргэдийн итгэл, удирдлагуудын хариуцлага нэмэгдэнэ” гэв.
| ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮНЭЛГЭЭГ ЦАХИМ ХУУДАСТАА БАЙРШУУЛНА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |