Хятадын Гуандун мужид шумуулаар дамжин халдварладаг chikungunya вирусийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн эрх баригчид Ковид-19 цар тахлын үеийнхтэй адил өндөржүүлсэн арга хэмжээ авахаар болсон байна.
Тус мужийн мэдээлснээр, зөвхөн сүүлийн долоо хоногт 2892 шинэ тохиолдол илэрчээ. Одоогоор хүндэрсэн буюу нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч вирусийн онцлогоос шалтгаалан болзошгүй эрсдэл өндөр хэвээр байна. Chikungunya вирус нь халуун, өндөр халуурах, үе мөч хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд зарим тохиолдолд өвдөлт хэдэн жилээр үргэлжилж, хөдөлмөрийн чадвар алдагдах эрсдэл дагуулдаг аж. Тархалтын нөхцөл байдлыг хүндрүүлж буй хүчин зүйлсийн нэг нь борооны улирал эхэлсэнтэй холбоотой үер, өндөр чийгшил юм. Энэ нь шумуул үржих нөхцлийг нэмэгдүүлж, халдварын тархалтыг хянахад бэрхшээл учруулж байна. ДЭМБ-ын эмнэлзүйн ажилтан Диана Рохас Альварезын мэдээлснээр, дэлхий дахинд нийт 119 орны 5.6 тэрбум орчим хүн тус вирусээр халдварлах эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа ажээ. Chikungunya вирус нь голлон Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Африк тивийн зарим бүс нутгуудад түгээмэл дэгддэг.
| ГУАНДУН МУЖИД “CHIKUNGUNYA” ВИРУСИЙН 7000 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |