2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад 3324 багшийн сул орон тоо үүссэн бөгөөд үүний 1590 нь нийслэлд байгаа тухай Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Харин сургуулийн өмнөх боловсролын салбарт 1147 багш, ажилтны сул орон тоо бий болсон бөгөөд үүнээс 339 нь бүлгийн багш байна. Нийслэлд цэцэрлэгийн багш, ажилтны сул орон тоо 685 байгаа бөгөөд 202 нь бүлгийн багшийн тоонд хамаарч байна. Мөн энэ хичээлийн жилд багшийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгсөх бөгөөд багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж, багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээлд гарах төлөвтэй байна. Багшийн сул орон тоог нөхөх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна:
Багш мэргэжлээр шинээр төгсөгчдөд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх;
Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангахад орон нутгийн удирдлага, захиргааны байгууллагууд хамтран ажиллах;
Дээд боловсролтой иргэдийг мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах;
Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах боломжийг нээх;
Багшийн хөтөлбөрийн 3, 4 дүгээр курсын оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийх, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийн дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах;
Удирдах ажилтнуудыг өөрийн мэргэжлийн чиглэлээр цагийн багшаар хичээл заахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч байна. Эдгээр арга хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөрийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
| ЕБС, цэцэрлэгүүдэд багш, ажилтны 4471 сул орон тоо бүртгэгджээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |