Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас нийслэл Улаанбаатар хот, мөн буцах чиглэлд зорчих иргэдэд зориулсан VIP ангиллын автобусны үйлчилгээ албан ёсоор нэвтэрч, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү шинэ төрлийн үйлчилгээ нь зорчигчдын ая тух, тав тухтай байдал, аюулгүй байдлыг эрхэмлэсэн, олон улсын жишигт нийцсэн шийдэл гэдгээрээ онцлогтой юм.
VIP автобусны үйлчилгээг нэвтрүүлснээр:
Урт хугацааны зорчих хугацааг ая тухтай өнгөрүүлэх боломж нэмэгдэж,
Хөдөө, орон нутгийн иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах,
Жуулчдын урсгалыг дэмжих шинэ хөшүүрэг болох хүлээлттэй байна.
Мөн үйлчилгээний хүрээнд зорчигчдод зориулсан хоол, зууш, ус ундаагаар үйлчлэх, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудах боломжийг бүрдүүлжээ. Мөрөн-Улаанбаатарын чиглэл нь Монгол Улсын хамгийн олон зорчигч урсдаг шугамын нэгт тооцогддог. Иймээс тус чиглэлд VIP автобус явуулж эхэлсэн нь иргэдийн тав тухыг дээшлүүлэхээс гадна Хөвсгөлийг чиглэсэн дотоод, гадаад жуулчдын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж салбарынхан онцолж байна. Хуваарь, тасалбарын үнэ болон захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд олон нийтэд танилцуулах юм байна.
| МӨРӨН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД VIP АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ, ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |