“Дунд өргөрөгийн бүсийн сүлжээний 2025 оны олон улсын бага хурал”-ын хүрээнд “Уулархаг бүс нутаг, мөсөн голд учрах аюул болон эрт зарлан мэдээллийн систем” сэдэвт салбар хуралдаан БНСУ-д зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа оролцож, “Удаан өрнөлтэй гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэл” сэдвээр илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус хурлыг наймдугаар сарын 4-5-ны өдрүүдэд БНСУ-ын Солонгосын их сургууль, Монгол Улсын их сургууль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хас банк, Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын олон улсын судалгааны төв хамтран зохион байгуулжээ.
“Тогтвортой ирээдүйн төлөө: Нүүрстөрөгчийн саармагжилт ба тогтвортой засаглалын шийдлүүд” сэдвийн хүрээнд болсон тус бага хуралд оролцогчид улс орнуудынхаа туршлага, шийдэл, бодлогын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

| ГАМШГИЙН ЭРТ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ТАЛААР ОЛОН УЛСЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |