Сайд Э.Батшугар “Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгохоор зорьж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүртгэлийн үйл явцыг хялбаршуулж, бүрэн цахимжуулах шаардлагатай. Энэ ажил нь Дижитал шилжилтийн чухал хэсэг байх болно” гэв. Одоогийн байдлаар зарим үйлчилгээ cu аппликейшнээр дамжин автоматаар И-баримтыг бүртгэж байгаа бол Хаан банк, Мобиком, Юнител зэрэг байгууллагууд өөрсдийн системийг татварын нэгдсэн системтэй холбосон байна. Тэгвэл энэ жишгийг өргөжүүлж, иргэд худалдан авалт хийх бүрт банкны картаар нь автоматаар И-баримтыг бүртгэдэг болох үйл явцыг эхлүүлжээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Аж ахуйн нэгжээр И-баримтаа бүртгүүлж буй тохиолдолд автоматаар бүртгэгдэж байна. Харин иргэдийн хувьд данс бүртгэгдсэн регистрийн дугаартай холбогдсон байвал системд бүртгэгдэх боломжтой. Үүний тулд банкнуудтай хамтран аппликейшн хөгжүүлэх шаардлагатай” гэв.
Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “Кассын системээс мэдээлэл татварын системд дамжуулах дэд бүтцэд техникийн хувьд хүндрэл байхгүй. Гагцхүү иргэн өөрөө аль картаа бүртгүүлэхээ сонгох, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах асуудал чухал” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ийнхүү И-баримтыг бүрэн цахимжуулснаар иргэдийн буцаан олголт бүрэн хэмжээгээр, хүндрэлгүй очих нөхцөл бүрдэхийг холбогдох албаныхан онцолж байна.
| И-БАРИМТЫН БҮРТГЭЛИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |