Монгол ардын уламжлалт соёлын нэгэн чухал өв болох бий биелгээг залуу хойч үед өвлүүлэн таниулах зорилго бүхий “Монгол бий биелгээ” наадмыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулахаар болжээ. Уг наадам нь Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг, бий биелгээ”-ний оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Наадмыг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран зохион байгуулж байна. Наадмын хүрээнд бий биелгээ, ихэл, товшуур, шанз зэрэг уламжлалт урлагийн төрлүүдээр өвлөн уламжлагчид болон залуу авьяастнуудын дунд уралдаан зохиогдож, шилдгүүдийг шалгаруулах юм. Тус үйл ажиллагаа нь “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
| “МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭ” НААДАМ УВС АЙМАГТ БОЛНО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |