Засгийн газар 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төр, иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд суурилсан шинэ аргачлал нэвтрүүлж байна.
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу 2026 оны төсвийн төсөлд иргэдийн оролцоог хангах ажлыг дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд нийтийн саналыг цахимаар авах, нээлттэй хэлэлцүүлэг хийх, холбогдох байгууллагуудын дүгнэлт санал тусгах, олон нийтийн саналд тулгуурласан төсвийн төсөл боловсруулах зэрэг үйл явцыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Төсөвт санал авах эхний шатны цахим санал хураалтыг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд иргэд E-Mongolia платформоор дамжуулан хүссэн чиглэлээрээ санал өгөх боломжтой. Санал өгөх үйл явц товч бөгөөд ойлгомжтой байхаар боловсруулсан тул хүн бүрт нээлттэй юм. 2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 100 мянган иргэн цахимаар саналаа ирүүлээд байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад олон нийтийн оролцоо нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Үүнээс гадна наймдугаар сард Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох албан тушаалтнуудын оролцоотойгоор хоёр долоо хоногийн хугацаанд нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна.
Эдгээр хэлэлцүүлгээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудлыг сонсож, шийдэл, санал санаачлагыг бодлогын түвшинд хэрхэн тусгах талаар хэлэлцэх юм. Ингэснээр төрийн төсвийн зарцуулалтад иргэдийн бодит оролцоо, шаардлага тусгагдах боломж илүү нэмэгдэнэ гэж үзэж байна. Засгийн газраас олон нийтийн оролцоог улам бүр тэлэхийн тулд санал авах хугацаа, хүрээ, сувгийг шат дараатай өргөжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2026 оны төсөв бодит хэрэгцээ, санал хүсэл дээр тулгуурлан боловсруулах зорилт тавин ажиллаж байна.
| 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ 100 МЯНГАН ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |