Ирэх аравдугаар сард Бахрейн улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын III наадамд оролцох Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа эхлүүлжээ. Энэхүү олон улсын чанартай тэмцээнд оролцох тамирчид Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын (МҮДЭБ) албан ёсны сургалтад шат дараатайгаар хамрагдаж эхэлжээ.
Эхний ээлжинд холимог тулааны спортоор өрсөлдөх залуус допингийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалтад хамрагдсан бөгөөд уг сургалтыг МҮДЭБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Онон удирдан явуулсан байна. Тэрбээр тамирчдад допингийн шинжилгээний явц, хориотой бодис хэрэглэсэн тохиолдолд гарч болзошгүй үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Мөн бусад төрлийн тамирчид ч Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн цахим сургалтад бүртгүүлж, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой болж байгаа нь тэмцээний өмнөх чухал алхмуудын нэг гэж үзэж байна.

Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны тамирчид оролцох "Бахрейн 2025" наадам нь 2025 оны аравдугаар сарын 21-нээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 24 төрлөөр 14-18 насны шилдэг залуус өрсөлдөнө. Энэхүү наадам нь “Сингапур 2009”, “Наньжин 2013”-ын дараах гурав дахь удаагийн зохион байгуулалт бөгөөд "Дакар 2026" Залуучуудын олимпын өмнөх бэлтгэлийн гол цөм болоод байгаа юм. Монгол Улс уг тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй үргэлжлүүлж байна.
| МОНГОЛЫН ЗАЛУУС “БАХРЕЙН 2025” АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХООР ДОПИНГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |