Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэх газар долоодугаар сарын 20-нд хиймэл дагуулын дулааны цэг илрүүлэх системээр бүртгэгдсэн ойн түймрийг энэ сарын 3-ны өглөөний 08:00 цагт бүрэн унтраажээ.
Галын голомтод мэргэжлийн байгууллагууд ажиллаж, түймрийн тархалтыг зогсоон, бүрэн цурамд оруулсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хоёр ч түймэр гарсан бөгөөд тус сумын “Ард түмний ам” гэх газарт гарсан түймрийг 2025 оны наймдугаар сарын 2-ны 17:20 цагт, “Зэрлэгийн ам” гэх газарт гарсан ойн түймрийг 19:00 цагт цурамд оруулсан талаар холбогдох албанаас мэдээллээ. Түүнчлэн Ховд аймгийн Үенч сумын “Баян салааны зуухт” гэх газарт гарсан ой, хээрийн хосолмол түймрийг мөн өдөр 16:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Ой, хээрийн түймрийн голомтуудад Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, байгаль хамгаалагчид болон сайн дурын иргэд хамтран ажиллаж, галын голомтыг богино хугацаанд хяналтдаа авчээ.
| ЕРӨӨ СУМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |