БНХАУ-ын нийслэл Бээжин хотод сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 44-т хүрч, есөн хүн сураггүй болсон талаар пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Амиа алдсан хүмүүсийн 31 нь Миюнь дүүргийн ахмадын асрамжийн төвд байсан бол сураггүй болсон хүмүүсийн дунд гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга байгаа аж.
Үерт 300 мянга гаруй оршин суугч нэрвэгдэж, 24 мянга орчим байшин барилга эвдэрч сүйджээ. Хүчтэй аадар бороо хойд хэсгийн уулархаг нутгаар орсны улмаас 40 суурин газар, 312 тосгоны дэд бүтэц сүйдсэн бөгөөд долоодугаар сарын 23-29-ний өдрүүдэд Хятадын нийслэлд хүчтэй аадар бороо орж, Миюнь, Хуайроү, Янчин, Пингу зэрэг дүүргийн уулархаг нутагт хамгийн их хур тунадас унасан байна.
Аврах багийнхан 1879 хүнийг аварч, 3521 хүнийг нүүлгэн шилжүүлж, 56 тонн яаралтай тусламжийг хүргэжээ.
Мөн эвдэрч сүйдсэн орон сууцны засварын ажлыг түргэтгэх замаар гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн амьдрах нөхцөлийг баталгаажуулж, оршин суугчид тосгондоо аюулгүй буцаж ирэх боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зам, цахилгаан, ус, харилцаа холбоо зэрэг салбарын эвдэрсэн дэд бүтцийн засварын ажлыг шуурхай гүйцэтгэж байна гэж мэдээллээ.
| БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |