Монгол Улс болон НҮБ-ын ХХААБ хооронд хүлээн авагч улсын гэрээ байгуулах асуудлыг Байнгын хороотой зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хооронд байгуулах “Хүлээн авагч улсын гэрээ”-ний төслийг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.
Монгол Улс 1973 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтийн зорилгыг дэмжиж, идэвхтэй оролцсоор ирсэн билээ. НҮБ-ын ХХААБ нь зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт бус, байгаль орчны хамгаалал, усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, мал эмнэлэг зэрэг олон чиглэлээр Монгол Улсын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, стратегийн ач холбогдол бүхий олон улсын байгууллага юм.
“Хүлээн авагч улсын гэрээ” хүчин төгөлдөр болсноор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын эрх зүйн статус болон үйл ажиллагааны хүрээ албан ёсоор шинэчлэгдэн баталгаажих юм.
| Монгол Улс болон НҮБ-ын ХХААБ хооронд хүлээн авагч улсын гэрээ байгуулах асуудлыг Байнгын хороотой зөвшилцөнө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |