“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10,5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс. Эрчим хүчний нүүрсний чанарын хувьд үнслэг 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Баяжуулах үйлдвэрт Австрали улсын McLanachan брэндийн бутлуур, Aury брэндийн усгүйжүүлэх центрифуги, шигшүүр, Eriez брэндийн соронзон сепаратор, Haiwang брэндийн шламгүйжүүлэх циклон, хүнд орчны циклон, нягтаар тунаах машин, SGB брэндийн насос гэх мэт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг суурилуулсан. Технологийн хувьд 2 шатны хүнд орчны циклон, нягтаар тунаах машин TBS, хөвүүлэн баяжуулалт флотмашин, усгүйжүүлэх төхөөрөмж центрифуги, фильтер пресс зэрэг дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан бөгөөд технологийн хувьд 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.Үйлдвэрийн нэгдсэн удирдлагын төвөөс 1100 гаруй тоног төхөөрөмжийг 24 цагийн хугацаанд хянаж, асаах, унтраах, процессын тохиргоо хийж 250 камераар үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой автомат үйлдвэр юм.
Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна.
| НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР КОКСЖИХ НҮҮРС БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |