БНХАУ, Бээжин хот, 2024 оны 10 дугаар сарын 23 Дэлхийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч байгууллага болох Thunes болон Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нар БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан SIBOS 2024 арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, худалдаа хөгжлийн банк нь харилцагчдадаа үзүүлж буй гадаад шилжүүлгийн үйлчилгээгээ төрөлжүүлэх эхний алхмыг хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд ХХБ нь Thunes-ийн Global Direct Network-оор дамжуулан харилцагчдадаа 130 гаруй улс руу, 80 гаруй гадаад валютаар гадаад дахь банкны данс, цахим хэтэвч, бэлэн мөнгө хүлээн авах цэгүүд рүү олон улсын гадаад шилжүүлэг хийх боломжийг олгох бөгөөд энэ нь Монгол улсын хил дамнасан гадаад төлбөр тооцооны үйлчилгээнд томоохон дэвшил болох юм.
ХХБ нь гадаад төлбөр тооцооны хүрээнд харилцагчдадаа үргэлж шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг эрмэлздэг бөгөөд тус хамтын ажиллагаа маань харилцагчдадаа түргэн шуурхай, найдвартай гадаад төлбөр тооцоо хийх, дэлхийн стандартад нийцсэн гадаад төлбөр тооцооны үйлчилгээ авах боломжийг олгож буйгаараа онцлог юм.
(2).jpg)
Thunes-ээс "Бидний зүгээс ХХБ Thunes-ийн Global Direct Network-д нэгдэх орох алхмаа эхлүүлж байгаад баяртай байна. Thunes-ийн SmartX Treasury System болон Fortress Compliance Platform-ийг Global Direct Network-той хослуулснаар ХХБ нь гүйлгээний хурд, хяналт, хамгаалалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шимтгэлийн таатай нөхцөлийг харилцагчиддаа санал болгох боломжтой. Цаашлаад, тус хамтын ажиллагаагаар дамжуулан ХХБ харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад хамтран ажиллах болно.” хэмээн онцолсон юм.
ХХБ-ны хувьд Thunes-тэй хамтран ажиллах нь чухал ахиц дэвшил болж байгаа төдийгүй, харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн илүү орчин үеийн, найдвартай гадаад төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна. Thunes-ээс санал болгож буй ашиглалт болон сүлжээний аюулгүй байдал зэрэг нь хамтын ажиллагааг эхлүүлэх алхам хийхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болж байгаа юм.
| Thunes болон Худалдаа хөгжлийн банк Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж стратегийн түншлэлээ зарлалаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |